Menu

Монгол францын археологийн нээлтүүд: хорин жилийн хамтын ажиллагаа

МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД: ХОРИН ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА. Эрхлэн хэвлүүлсэн Ц.Төрбат, П.-Х.Жискар. – ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. – УБ., 2015. – 22 х.х.

Монгол улс ба Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол, Францын археологийн хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулан 2015 оны 6-р сарын 18-наас 9-р сарын 1-ний хооронд “МОНГОЛ-ФРАНЦЫН АРХЕОЛОГИЙН НЭЭЛТҮҮД: ХОРИН ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй...

“Монголын ард түмэн: бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” баримт-гэрэл зургийн цомгийн тухай

Архивын эх сурвалж, түүхэн гэрэл зураг, дурсамж дурдатгал, тогтмол хэвлэлийн мэдээ зэрэг арвин баялаг эх хэрэглэгдэхүүнд тулгуурласан энэхүү цуврал номд дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд БНМАУ батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхийн хамт энх тайвны талд бат тууштай зогсож, дайны гол фронтод тулалдаж байсан Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид чин сэтгэлээрээ, өөрсдийн бүхий л бололцоогоороо тусалсан, улмаар дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлтийн Улаан армийн хамт Зүүн хойт Хятад, Өвөр Монголыг чөлөөлөхөд МАХЦ оролцсон түүх, түүний түүхэн ач холбогдол, үр дүнг харуулав.

Дэлгэрэнгүй...

“МОНГОЛ УЛС ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД-1945” баримт-гэрэл зургийн цомгийн тухай

“Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” цомогт дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд БНМАУ улс орынхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, МАХЦ-ийн байлдах чадварыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ, БНМАУ-аас ах дүү Өвөр Монголыг чөлөөлөх дайнд оролцох болсон учир шалтгаан, дайны үйл явц, үр дүн, Монгол-Зөвлөлтийн армийн хамтын ялалтын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг мэдэж болно. Монгол цэргүүд Зөвлөлтийн Улаан армийн хамт Долнуур-Жэхэ болон Чуулалт хаалганы чиглэлд явуулсан давших операци, томоохон тулалдаан болон давшилтын явцад учирсан саад бэрхшээл, тэдгээрийг Монгол-Зөвлөлтийн цэргүүд хэрхэн даван туулж, ялалт байгуулсныг гэрчлэх олон шинэ баримт энэ цомогт орсон байна. Түүнчлэн Өвөр Монгол, Хятадын ард түмнээс чөлөөлөгч армийг хэрхэн халуун дотноор угтан авч, бүх талаар туслан дэмжиж байсныг цомгоос харж болох бөгөөд тухайн үеийн Өвөр Монголын байдлыг харуулах сонирхолтой баримтууд цомогт орсон байна.

Дэлгэрэнгүй...

Монголчуудын соёлын өв

Монголчуудын соёлын өв:Улаанбаатар, Санк-петербург хот дахь гар бичмэл ба архивын баримтын баримтын цуглуулга:Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2013 оны 4 дүгээрсарын 19-20-нд Санк-петербургт зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд. / Ред. С. Чулуун. -УБ., 2014. -244х.:Зур. -(МУ-ын ШУА Түүхийн хүрээлэн, Оросын ШУА Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн). -ISBN 978-99973-0-233-5.

Дэлгэрэнгүй...

Л.Болд "Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа". Уб., 2015.

Л.Болд "Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа". Уб., 2015. Редактор Д.Төмөртогоо. 27.67 хх. ISBN: 978-99973-77-51-7.

Академич Л.Болд өөрийн туурвисан эрдэм шинжилгээний бүтээлүүдээ өргөн олондоо зориулан хэвлүүлэх ажлын эхний дэвтэр болох “Үсэг бичиг, үг хэллэгийн судалгаа” ном хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй...

"Эх хэлний ирээдүй судлал". Уб., 2015

“Эх хэлний ирээдүй судлал”. Уб., 2015. Редактор С.Бат-Эрдэнэ. Зохиогчид: О.Шинэбаяр, Г.Гэрэлмаа, Н.Мөнхцэцэг, С.Бат-Эрдэнэ.

Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторын судлаачдын эрхлэн хэвлүүлсэн уг бүтээл нь эх хэлний өнөөгийн өнгө төрх, ирээдүйн төлөв, хандлагыг хошин зургаар илэрхийлэн өгүүлсэн ном юм. Уг номыг зохиогчдоос хэн бүхэнд уншихад хялбар ойлгомжтой болгохыг зорьсон бөгөөд номын чимэг зурагт шог зураач С.Амарсайхан, С.Цогтбаяр нарын бүтээлийг ашигласан байна.

Дэлгэрэнгүй...

Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган

Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүллээ.

1-р боть: “Монгол бичгийн хэлний зүй-Удиртгал”

2-р боть: “Монгол бичгийн хэлний зүй-Авианзүй”

3-р боть: “Монгол бичгийн хэлний зүй-Хэлбэр судлал”

4-р боть: “Монгол бичгийн хэлний зүй-Өгүүлбэрзүй”

5-р боть: “Монгол хэл судлал”

6-р боть: “Монгол утга соёл судлал”

7-р боть: “Монгол аман зохиол судлал”

8-р боть: “Монгол утга зохиол судлал” 

9-р боть: “Монгол ард улсын угсаа судлал хэлний шинжлэлийн атлас

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ