Menu

“Монголын ард түмэн: бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө” баримт-гэрэл зургийн цомгийн тухай

Архивын эх сурвалж, түүхэн гэрэл зураг, дурсамж дурдатгал, тогтмол хэвлэлийн мэдээ зэрэг арвин баялаг эх хэрэглэгдэхүүнд тулгуурласан энэхүү цуврал номд дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд БНМАУ батлан хамгаалах хүчээ бэхжүүлэхийн хамт энх тайвны талд бат тууштай зогсож, дайны гол фронтод тулалдаж байсан Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид чин сэтгэлээрээ, өөрсдийн бүхий л бололцоогоороо тусалсан, улмаар дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлтийн Улаан армийн хамт Зүүн хойт Хятад, Өвөр Монголыг чөлөөлөхөд МАХЦ оролцсон түүх, түүний түүхэн ач холбогдол, үр дүнг харуулав.

Дэлгэрэнгүй...

“МОНГОЛ УЛС ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД-1945” баримт-гэрэл зургийн цомгийн тухай

“Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” цомогт дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд БНМАУ улс орынхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, МАХЦ-ийн байлдах чадварыг дээшлүүлэх талаар авсан арга хэмжээ, БНМАУ-аас ах дүү Өвөр Монголыг чөлөөлөх дайнд оролцох болсон учир шалтгаан, дайны үйл явц, үр дүн, Монгол-Зөвлөлтийн армийн хамтын ялалтын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг мэдэж болно. Монгол цэргүүд Зөвлөлтийн Улаан армийн хамт Долнуур-Жэхэ болон Чуулалт хаалганы чиглэлд явуулсан давших операци, томоохон тулалдаан болон давшилтын явцад учирсан саад бэрхшээл, тэдгээрийг Монгол-Зөвлөлтийн цэргүүд хэрхэн даван туулж, ялалт байгуулсныг гэрчлэх олон шинэ баримт энэ цомогт орсон байна. Түүнчлэн Өвөр Монгол, Хятадын ард түмнээс чөлөөлөгч армийг хэрхэн халуун дотноор угтан авч, бүх талаар туслан дэмжиж байсныг цомгоос харж болох бөгөөд тухайн үеийн Өвөр Монголын байдлыг харуулах сонирхолтой баримтууд цомогт орсон байна.

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ