Menu
Administrator

Administrator

Вэб сайт URL:

Залуу судлаачдыг монгол судлалд татан оруулах хэрэгтэй

 

 

 

Өчигдөр зохион байгуулагдсан “Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв, асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт монгол судлалтай холбоотой бүхий л байгууллагын 150 орчим төлөөлөл оролцсон юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, соёл иргэншлийн хүчтэй өрсөлдөөн бүхий өнөөгийн ертөнцөд Монгол үндэсний хэл, түүх, соёлын дархлааг бэхжүүлэх, монгол судлалыг тогтвортой хөгжүүлэх бодлого чухлаар тавигдаж байгааг онцоллоо.

Тэрбээр, сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрөөс монгол судлалыг дэмжин хөгжүүлэхэд ихэд анхаарч “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол гарч, “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсныг дурдлаа.

Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд монгол судлалын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, монгол үндэсний хэл, соёл, түүх судлалаар дэлхийн жишигт хүрсэн бүтээлийг гаргах зэрэг асуудлуудад тодорхой чиг баримжаа гаргаж, санал бодлоо солилцоход хэлэлцүүлгийг зорилго оршиж буй гэдгийг тэрбээр нэмж хэлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр Засгийн газрын 2012 оны 56 дугаар тогтоолоор Монгол судлалыг 2012-2016 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн бөгөөд хоёр дахь шатны хөтөлбөрийг боловсруулж байгааг дуулгалаа.

Тэрбээр, Монгол судлалын бодлогыг тодорхойлон, хэрэгжүүлэх байгууллагатай болж, эрхзүйн баримт бичгүүд батлагдсан, монгол судлалын идэвхи гадаад, дотоодод сэргэж, эрдэм шинжилгээний олон улсын хурлууд зохион байгуулагдаж буй зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан ч гаднын судлаачид номын санд сууж судалгаа хийхэд хүндрэл гардаг, эрдэмтдэд визийн асуудал тулгардаг зэрэг сөрөг зүйл байгааг дурдахгүй өнгөрөх аргагүй хэмээсэн.

Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, Монгол судлал нь Монгол Улсыг гадаадад сурталчлах тулгын гурван чулууны нэг. Цаашид гадаад улсууд дахь монгол судлалын төвүүдийн тоог нэмэгдүүлэх, түүхэн баримтад тулгуурласан мэдээллээр судлаачдыг хангах, цаашлаад Google, Wikipedia зэрэг хуудсуудад буй Монголын талаарх мэдээллийг ч нягтлан үзэх ёстой гэж хэлсэн.

Гадаадын 800 гаруй монгол судлаачдын талаас илүү нь 50-иас дээш насныхан байгаа бөгөөд цаашдаа монгол судлаачдын эгнээнд залуу эрдэмтдийг татан оруулахад анхаарах зүйтэй гэсэн саналтай байгаагаа ч илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого, чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр Монгол судлалыг дэмжих талаар гарсан шийдвэрүүдийн талаар, монгол судлалын төсөл хүлээн авах, шийдвэрлэх, санхүүжүүлэх үе шатны талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн судалгааны бүтээлүүд, олон улсын эрдэм шинжилгээний хурал, гадаадын монгол судлалын төвүүд, монгол судлалын залгамж холбооны талаар илтгэлдээ дурдсан. Сүүлийн үед гадаад дахь монгол судлалын төвүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, АНУ, Австралийн их сургуулиудад монгол судлалын төвүүд нээгдсэн бөгөөд Турк, Итали, Нидерланд, Канадаас монгол судлалын төв нээх саналаа ирүүлээд байгаа аж.

2018 онд Монгол судлалын Азийн эрдэм шинжилгээний хурал Японд, Европын хурал Польшид зохион байгуулагдах бөгөөд Герман, Швейцарь, ОХУ, Эстонийн их сургуулиудтай хамтарсан судалгаа хийх ажээ.

Эх сурвалж: http://news.gogo.mn

 

 

 

”Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв , асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

2018 оны 2 дугаар сарын 07-ны 14.00 цагт Төрийн ордны ᠌”Жанжин Д.Сүхбаатар” танхимд ”Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв , асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хөтөлбөр

Нээлтийн үг:

14.00-14.10  Улсын Их хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх  ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг                                                                                                 

14.10-14.20  Улсын Их хурлын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд  Ц.Цогзолмаа

14.10-14.30   Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг

Илтгэл:

14.30-14.50   Монгол судлалыг хөгжүүлэх бодлого, чиг хандлага, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар

Нээлттэй хэлэлцүүлэг /Асуулт, хариулт, ярилцлага/

14.50-16.20

Хаалтын үг:

16.20-16.30  Улсын Их хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх    ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг

"Монголын археологи-2017" эрдэм шинжилгээний хурал

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 2 дугаар сарын 1-нд 09.00 цагаас МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулж байна.

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах хууль”, “Монгол улсын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журам” болон бусад холбогдох хууль журмын хүрээнд БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгээний хурал 2011 оноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж ирсэн билээ.

Түүнчлэн оролцогч байгууллагаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Монголын Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их сургууль, Хэнтий аймгийн музей, Дорноговь аймгийн музей зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүлнэ.

Тухайлбал, Түүх, археологийн хүрээлэн 44, Улаанбаатарын Их сургууль 13, Соёлын өвийн үндэсний төв 10, ШУТИС 9, МУИС 8, Монголын Үндэсний Музей 7, Ховд Их сургууль 3, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2, Орон нутаг судлах музей 3, ШУА-ийн харьяа хүрээлэнгээс 3 судлаачид, АНУ-ын 20, БНСУ-ын 15, Япон улсын 15, ОХУ-ын 13, ХБНГУ-ын 6, Казахстаны 6, БНХАУ-ын 5, Францын 5, Монакогийн 2, Канадын 1 судлаачдын хамтарсан илтгэлээр судалгааны шинэ үр дүнг танилцуулж байгаа нь Монголын археологийн шинжлэх ухааны цар хүрээ, хамтын ажиллагаа, хөгжлийг илтгэх нэгэн үзүүлэлт юм.

2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна.

Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ