Menu

Олон Улсын Алтай Судлалын хурал /SIAC/ болж байна

2017 оны 7 сарын 13-аас 7 сарын 16-ны өдрүүдэд Олон Улсын Алтай Судлалын хурал /The 13th Seoul International Altaistic Conference/  Улаанбаатар хотноо хуралдаж байна.  Монгол Судлалын Үндэсний зөвлөл, МУИС-Монгол Судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй тус хурлыг Солонгосын Алтай Судлалын Нийгэмлэг, МУИС, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, ШУА-Хэл Зохиолын Хүрээлэн,  Сөүлийн Их Сургууль Алтай судлалын хүрээлэн, МУБИС Монгол судлалын сургуулиуд хамтран зохион байгуулж байна. Ази, Европын 10 орны 50 орчим эрдэмтэн судлаачид 5 салбараар хуралдан, эрдэм мэдлэгээ хуваалцаж байна.   

 

Дэлгэрэнгүй...

Д.Заяабаатар: Монголч эрдэмтэн бүрийг би Монголыг дэлхийд төлөөлсөн түүхийн элч гэж боддог

Монголоо дэлхийд таниулж, эх орныхоо нэрийг олон улсад өргөнө гэдэг маш том бахархал. Тэр тусмаа дэлхийн эрдэмтдийн анхаарлыг Азийн Монголын зүгт татаж, тэдний сонирхлыг үүх түүх, соёл, зан заншлынхаа нууцаар “барьж” чадна гэдэг хэр баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Үүгээр ч зогсохгүй дотоод, гадаадын эрдэмтдийн дундах монгол судлалыг шинэ шатанд ахиулахын тулд нөхцөл бололцоондоо тулгуурлан байж болох бүхнийг хийж байгаа хүний нэг нь Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор Д.Заяабаатар юм. Түүнтэй дэлхийн монгол судлал болоод монгол хэл шинжлэлийн өнөө ба ирээдүйн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй...

Монгол судлал төслийн зар

МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭРХ ШИНЭЛЭГ, ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 05 дүгээр сарын 24-ны 08:30-16.00 цаг.

Хүлээн авах газар: БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар, 503 тоот. Утас: 260325.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Дэлгэрэнгүй...

“МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийг гар утаснаасаа ашиглах боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий  “Монгол хэлний их тайлбар толь”-ийг нэг жилийн хугацаанд бүтээн бэлэн болгоод байгаа билээ. 

Дэлгэрэнгүй...

Монголын нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурал

Монголын нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурлыг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д зохион байгуулна.

Тус хурлаар Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс зохион байгуулсан 32 экспедицийн үр дүн, олдворуудын талаар мэдээлэл хийх юм. Мөн удахгүй болох археологийн үнэт олдворуудын үзэсгэлэнгийн талаар шинэ мэдээ, мэдээлэл өгнө. Та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна

 

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ