Menu

Олон Улсын Алтай Судлалын хурал /SIAC/ болж байна

2017 оны 7 сарын 13-аас 7 сарын 16-ны өдрүүдэд Олон Улсын Алтай Судлалын хурал /The 13th Seoul International Altaistic Conference/  Улаанбаатар хотноо хуралдаж байна.  Монгол Судлалын Үндэсний зөвлөл, МУИС-Монгол Судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй тус хурлыг Солонгосын Алтай Судлалын Нийгэмлэг, МУИС, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, ШУА-Хэл Зохиолын Хүрээлэн,  Сөүлийн Их Сургууль Алтай судлалын хүрээлэн, МУБИС Монгол судлалын сургуулиуд хамтран зохион байгуулж байна. Ази, Европын 10 орны 50 орчим эрдэмтэн судлаачид 5 салбараар хуралдан, эрдэм мэдлэгээ хуваалцаж байна.   

 

Дэлгэрэнгүй...

"Зохиолч, сэтгүүлч С.Товуудоржийн хүүрнэл зохиолын туурвилзүй" эрдэм шинжилгээний бага хурал болно

"Зохиолч, сэтгүүлч С.Товуудоржийн хүүрнэл зохиолын туурвилзүй" эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4 дүгээр сарын 24-ний 14 цагт Монголын хүүхдийн номын ордонд болох гэж байна. Уг хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын Их сургууль, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж буй юм. 

Дэлгэрэнгүй...

Сурган хүмүүжүүлэгч, монгол судлаач З.К.Касьяненкогийн 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Санкт-Петербургийн Их сургуулийн дорно дахины факультетийн Монгол, төвд судлалын тэнхимд 50 гаруй жил багшилж, амьдралынхаа тэн хагасыг монгол судлалд зориулсан эрдэмтэн, багш Зои Кононовны Касьяненко гуайн 90 насны ой 2015 оны 11 сард тохиох гэж байна. Эдүгээ түүний олон арван шавь ОХУ болон гадаадын улс орнуудын Монгол судлалын төвүүдэд амжилттай ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр монгол хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил, сурах бичгүүдийг бичиж, зохиож ирсэн, Монгол Улсын Засгийн газрын хүндэт шагнал болох Алтан гадас одонт эрхэм багш, эрдэмтэн судлаач билээ. 

Дэлгэрэнгүй...

Эрдэм шинжилгээний хурал болно

Монгол хэл шинжлэлийн ахмад эрдэмтэн, профессор Халтарын Лувсанбалдангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Бичиг үсэг ба сурвалж судлал” эрдэм шинжилгээний хурал болно. Хурлын үеэр түүний судалгааны бүтээлийн нээлт болох юм. Эрдэм шинжилгээний хурал 2015 оны 11 дугаар сарын 5-ний өдөр 14 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн I байрны 410 тоот танхимд болно.

Холбоо барих: 99054690, и-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Дэлгэрэнгүй...

Эрдэм шинжилгээний хурал болно

Хэл бичгийн ухааны доктор ХАЛТАРЫН ЛУВСАНБАЛДАНЫ мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “СУРВАЛЖ БИЧИГ, НУТГИЙН АЯЛГУУ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Хуралд доктор (Ph.D) О.Самбуудорж “Халтарын Лувсанбалданы эрдэм судлалын бүтээл”, доктор (Ph.D) Б.Түвшинтөгс “Халтарын Лувсанбалданы эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн ач холбогдол”, Р.Отгонбаатар “Соёмбо үсгийн бичлэгийн зарим онцлог”, доктор (Ph.D) На.Сүхбаатар “Монголын түүхийн сурвалж судлал ба Халтарын Лувсанбалдан”, доктор (Ph.D) Б.А.Бичеев “Учение о пустоте в “сутре золотого света”, доктор (Ph.D) Ц.Батдорж “Монгол хэлний “б”, “г”, “д” гийгүүлэгчдийг туршин судалсан дүн”, Жамьян Шарапович Санжанов “Лексико-синтаксический способ словообразования общественно-политической лексики бурятского языка”, доктор (Ph.D) Д.Соронзон “Эгшиг авиа сэлгэж байсан эртний нэгэн үзэгдлийн тухай”, Ж.Ганбаатар “Монгол хэлний үйлдүүлэх хэвийн бүтээврүүдийн байрын асуудалд” зэрэг илтгэлүүд тавигдах юм.  

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ