Menu

Сурган хүмүүжүүлэгч, монгол судлаач З.К.Касьяненкогийн 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Сурган хүмүүжүүлэгч, монгол судлаач З.К.Касьяненкогийн 90 насны ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Санкт-Петербургийн Их сургуулийн дорно дахины факультетийн Монгол, төвд судлалын тэнхимд 50 гаруй жил багшилж, амьдралынхаа тэн хагасыг монгол судлалд зориулсан эрдэмтэн, багш Зои Кононовны Касьяненко гуайн 90 насны ой 2015 оны 11 сард тохиох гэж байна. Эдүгээ түүний олон арван шавь ОХУ болон гадаадын улс орнуудын Монгол судлалын төвүүдэд амжилттай ажиллаж байгаа юм. Мөн тэрбээр монгол хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил, сурах бичгүүдийг бичиж, зохиож ирсэн, Монгол Улсын Засгийн газрын хүндэт шагнал болох Алтан гадас одонт эрхэм багш, эрдэмтэн судлаач билээ. 

 

Хурлын чиглэл: монгол хэл шинжлэл, утга зохиол, бичвэр судлал, монголын түүх. Хурал болох газар: ОХУ, Санкт-петербург, Оросын ШУА-ийн харьяа Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн (Дворцовая набережная, дом 18).

Хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлэх хүсэлтэй байгууллага, эрдэмтэн судлаачид 2015 оны 7 сарын 15-наас өмнө хурлыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргын цахим шуудангийн хаяг руу (хэнд: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. , агуулга: conference_application) өгөгдсөн маягтыг бөглөн илгээнэ үү. Хурлаас өмнө илтгэлүүдийн хураангуйг эмхэтгэн гаргахаар төлөвлөж байгаа тул 2015 оны 9 сарын 1-нээс өмнө илтгэлийн хураангуйг явуулахыг хүсье. Хэмжээ 2000 тэмдэгт (үг хоорондын зайг тооцоод). Мөн хуралд хэлэлцсэн нийт илтгэлүүдийг хурлын дараа эмхэтгэн хэвлүүлэхээр төлөвлөж байна. Хурлын 2 дахь удирдамжийг 2015 оны 9 сарын 1-нээс хойш таны цахим шуудангийн хаяг руу илгээх болно.

Хурлыг зохион байгуулах хороо нь оролцогчийн замын болон хурлын үеэр Санкт-петербург хотод байрлах зардал, виз гаргах асуудлыг шийдэх боломжгүйг анхаарна уу.

Хурлыг зохион байгуулах хороо.

Зохион байгуулах хорооны төлөөлөгчид:

Оросын ШУА-ийн харьяа Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал Ирина Федоровна Попова,

МУ-ын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Сампилдондовын Чулуун,

МУ-ын ШУА-ийн Хээл зохиолын хүрээлэнгийн захирал Лувсандоржийн Болд.

Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга:

Наталия Сергеевна Яхонтова.

Зохион байгуулах хорооны гишүүд:

И.В.Кульганек, Д.А.Носов, Т.Д.Скрынникова, В.Л.Успенский, Н.В.Ямпольская. 

Зохион байгуулах хорооны хаяг:

191186, Санкт-петербург, Дворцовая наб., 18. Институт восточных рукописей РАН.

Тел: (812) 315-87-28, E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн

МУ-ын ШУА Түүх, археологийн хүрээлэн

МУ-ын ШУА Хэл зохиолын хүрээлэн.

 

 

 

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 03:34

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ