Menu

Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургууль-2017

Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургууль-2017

1989 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургууль”-ийг энэ жил 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 05-ны хооронд БСШУС-ын сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол дахь монгол судлалын голлох төвүүдтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

2017 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Швейцар, Чех, Польш, Турк, Хятад, Япон, Иран, БНСУ, БНАСАУ, Лаос, Америк зэрэг 12 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 28-н залуу судлаач, оюутан оролцлоо. Уг зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах явдал юм.

Энэ нь монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно.

Энэ удаагийн зуны сургуулийг уламжлал ёсоор монгол ахуй ба монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгууллаа. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзсэнээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвийн голлох эрдэмтдийн лекцийг сонслоо. Монгол судлаачид бол монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог.

Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг Монгол улсын БСШУСЯ, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөл төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Сүүлд засварласанМягмар, 22 8-р сар 2017 10:58

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ