Menu

Монгол судлалын тухай

МОНГОЛ СУДЛАЛ гэдэг бол монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалыг цаашид хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно.

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын эхлэл

Гадаадад: Монгол судлал нь анх XIX зууны сүүлч үеэр Орос, Франц, Финланд, Унгар зэрэг цөөн хэдхэн оронд монгол хэл аялгуу, эртний бичгийн дурсгал, түүх судлалын чиглэлээр үүсэн хөгжжээ. Перст сууж байсан монгол хаад францын вангуудтай харилцаж байсан тухай Абел Ремюзийн сонирхолтой үгүүлэл 1822 онд гарснаас хойш монголын холбогдолтой үгүүлэл, тэмдэглэлүүд өрнийн хэвлэлүүдэд гарч эхэлсэн байна. XIX зууны монгол судлалд оросын эрдэмтэд голлох үүрэгтэй байжээ. 1833 онд Казанийн их сургуульд монгол хэлний анги нээгдэж, монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, түүх, соёлын талаар Я. Шмидт, О. Ковалевский, А. Бобровников Ф. Голстунский, Д. Банзаров, А. М. Позднеев, Палладий Кафаров нарын бүтээлүүд гарсан нь өрнө дахинд монгол судлал хөгжих үндэс суурь нь болжээ.

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын хөгжил

Дотоодын монгол судлал. 1970 онд олон улсын монголч эрдэмтдийн 2-р их хурлыг зохион байгуулж, тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хороог Улаанбаатарт байгуулсан бөгөөд хожим тэр нь”Олон улсын монгол судлалын холбоо” болон өргөжиж, олон улсын монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, уялдуулан зохьцуулах, судалгааны шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.  Өнгөрсөн хугацаанд олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмолжуулан, таван жил дутам зохион байгуулсаар ирсэн бөгөөд нэг удаагийн их хуралд дунджаар 30 орчим орны 400 орчим эрдэмтэд оролцдог боллоо. Их хурлын чөлөөнд монгол судлалын төрөл бүрийн салбаруудаар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил тутам зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...

Монгол судлалын асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ