Menu

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэнэ

Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталлаа. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөжээ. 

 Хубилай хаан 1215 оны 9-р сарын 23 - 1294 оны 2-р сарын 18) нь 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн. 1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хан улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.

Залуу нас

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 04:13

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ