Menu

Монгол судлалын төв олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Монгол судлалын төв олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

2015 оны 10 сарын 24-нд Монгол судлалын төвөөс Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран “Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал” –ыг зохион байгууллаа. Бага хурлыг МУБИС –ийн захирал, доктор, профессор Д. Мөнхжаргал, Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акош нар үг хэлж нээлээ.

Хуралд Унгарын Монгол судлалын төвийн тэргүүн, доктор Бирталан Агнеш болон Унгарын монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2 орны харилцаа, судалгаа, шинжилгээний ажлын түүхээс гадна нэрт эрдэмтэн Хар Доржийн судалгаа, шинжилгээний ажил, бүтээлүүдийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Мөн ОУ-ын Монгол судлалын холбоо, Монголын Үндэсний номын сан, БСШУЯ-ны Монгол судлалын хөтөлбөрийн алба, МУИС-ийн Түүхийн тэнхимийнхэн, Унгарт ажиллаж, сурч, багшилж байсан болон Хар Дорж багшийн шавь нар, хамтран зүтгэгсэд ирж оролцов.  

Нэрт эрдэмтэн Хар Дорж буюу Кара Дьёрдь гуай өөрийнх нь ойд зориулан хурал зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хуралд оролцогчдод ерөөл дэвшүүлснийг доктор Бирталан Агнеш уншиж танилцуулсан юм.  

 Хурлын үеэр Монгол судлалын төвөөс Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөг болон профессор Ц. Өнөрбаянгийн хувийн номын сангийн унгар номоор “Нэрт эрдэмтэн Хар Дорж болон Унгарын монголч эрдэмтдийн бүтээлээс” үзэсгэлэн гаргаж, 150 орчим ховор нандин номуудыг дэлгэн тавьсан нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг ихээр татлаа. Хуралд Унгарын эрдэмтэд оролцсон хэдий ч бүгд монголч эрдэмтэд учраас хурлын бүхий л үйл ажиллагаа монгол хэлээр явагдав. Энэхүү арга хэмжээнд оролцогчдод талархал илэрхийлэн хурлыг хааж, НХУС-ийн захирал, доктор, профессор Ц.Батбаатар үг хэллээ.

 

Сүүлд засварласанПүрэв, 03 12-р сар 2015 05:44

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ