Menu

Билгүүн номч Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганы нээлт боллоо

Билгүүн номч Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганы нээлт боллоо

Энэ онд их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа учир уг цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхэлж буй аж.

Билгүүн номч, академич Б.Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд болно.

 

Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ.

Энэ онд их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа учир уг цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхэлж буй аж.

судлалын шилдэг өв” цувралаар дэлхийн монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэн нийтлэх бөгөөд тодорхой шалгуурыг үндэслэж, нийтийн хүртээл болгох юм.

Ирэх онд академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

20 дугаар зууны Монголын сэхээтэн, соён гэгээгрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумы Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ. Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурчээ. Улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсчээ. Б.Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцжээ.

Тэрбээр 1927 оноос Гэгээрүүлэх Яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагджээ. Мөн үеэс “Үнэн” сонины газарт 16 жил ажиллаж, 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ын жинхэнэ гишүүн, академич болсон. Ренчин 1956 онд Унгар Улсын ШУА-д “Монгол хэлний зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалсан байна. Мөн 1970 онд Унгарын ШУА-ын гишүүн болжээ. Б.Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.

 

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 08:40

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ