Menu

Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой

Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ой

Билгүүн номч Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Их эрдэмтний мэлмий гийсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэн, шат дараатай олон ажил, арга хэмжээг бүтэн жилийн туршид зохион явуулж, ирэх 11 дүгээр сард ойг албан ёсоор тэмдэглэхээр болсон. Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2005 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 153-р тогтоолоор Бямбын Ринчений нэрэмжит болгосон бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж буй 9 дүгээр сарын 01-ний энэ өдөр эрдэмтэн зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч Бямбын Ринчений төрөлх нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх талбайд нэрт эрдэмтний дурсгалыг мөнхжүүлэх хөшөөг босгон нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Их эрдэмтэний хөшөө төрөлх сумынхаа, нэрэмжит сургуулийнхаа өмнө ёслол төгөлдөр сүндэрлэлээ. Дашрамд дурдахад уг хөшөөг Б.Ринчений ач хүү Б.Дэнзэн урласан бөгөөд хөшөөний нээлтэнд Б.Ринчений хүү Барсболд, ач хүү Б.Дэнзэн, Б.Лигдэн болон Б.Ринчений шавь СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсан, УИХ-ын гишүүн С.Баярцогт, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар оролцлоо. Уг арга хэмжээний үеэр их номч Б.Ринчений хүү Архелогийн ШУ-ны доктор профессор, судлаач эрдэмтэн Ринчений Барсболдыг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм. 

Сүүлд засварласанБаасан, 18 12-р сар 2015 04:14

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ