Menu

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэлээ

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэлээ

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттай хэрэгжүүлж байна.

2015 онд монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд монгол судлалын мэдээллийн нэгдсэн вэб хуудсыг үүсгэх ажлыг тусган баталжээ.

Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сангийн вэбсайт гарснаар дэлхийн монгол судлалын байгууллага, монгол судлаачид нэг дороос мэдээлэл авах сайхан боломж бүрдлээ. Түүнчлэн монгол судлалын сургалт, судалгааны төвүүд өөрсдийн үйл ажиллагаагаа энэхүү нэгдсэн санд тогтмол оруулж, мэдээллээ хир идэвхтэй түгээх нь монгол судлалыг дэмжих зардлаас тодорхой дэмжлэг авах нэг хэмжүүр болох ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ