Menu

МОНГОЛ СУДЛАЛЫН АСУУДЛААР ЯРИЛЦАВ

МОНГОЛ СУДЛАЛ гэдэг бол монгол үндэстний уламжлалт хэл, соёл, түүх, зан заншил, шашин мөргөл тэргүүтнийг шинжлэх ухааны арга зүйгээр судалдаг нийгэм-хүмүүнлэгийн ухааны цогц нэгдэл юм. Монгол судлалыг цаашид хөгжүүлэхдээ монгол хэл, соёл, түүх, угсаатан судлалыг гол үндэс болгохын зэрэгцээ олон шинжлэх ухааны цогц болсон, хавсарга шинжтэй мэдлэг ухааны олон салбарыг зохих хэмжээгээр харгалзан үзэж болно.

Монгол судлал нь монгол үндэстний хэл, соёлын дархлааг хадгалан бататгах, бусад улс үндэстнүүдэд сурталчлан таниулахад чухал үүрэгтэй бөгөөд энэ бүхнээр дамжин Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн гол тулгуур болно.

Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэлийг салбар тус бүрээр тодорхойлж, гадаад, дотоодын монгол судлалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, монгол судлалын салбарт гарсан шинэ мэдээллийг шуурхай дамжуулах, шаардлагатай тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гадаадын эрдэмтдийн саналыг үндэслэн Монгол улсад монгол судлалын төрөлжсөн номын сан байгуулах, архив, номын сангийн үйлчилгээг боловсон, шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх шаардлага цаашид тулгарч байна.

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ