Menu

Монгол судлалын хөгжил

Дотоодын монгол судлал

1970 онд олон улсын монголч эрдэмтдийн 2-р их хурлыг зохион байгуулж, тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хороог Улаанбаатарт байгуулсан бөгөөд хожим тэр нь”Олон улсын монгол судлалын холбоо” болон өргөжиж, олон улсын монгол судлалыг хөхиүлэн дэмжиж, уялдуулан зохьцуулах, судалгааны шинэ мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмолжуулан, таван жил дутам зохион байгуулсаар ирсэн бөгөөд нэг удаагийн их хуралд дунджаар 30 орчим орны 400 орчим эрдэмтэд оролцдог боллоо. Их хурлын чөлөөнд монгол судлалын төрөл бүрийн салбаруудаар дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил тутам зохион байгуулж байна.

 

Эдүгээ Монгол судлалын ажил нь зөвхөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд төдийгүй, улсын болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, судалгааны зарим төвүүд дээр явагдаж байна.

Сүүлийн үед Монгол улсын төр засгаас монгол судлалыг олон улсын хэмжээнд эрчимжүүлэх, уялдуулан зохицуулах, хөрөнгө санхүүгийн найдвартай эх үүсвэр бий болгох талаар ихээхэн анхаарч эхэллээ. 2012 онд “Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай Монгол улсын  ерөнхийлөгчийн зарлиг гарч, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг засгийн газраас баталсан нь олон улсын монгол судлалын үйл ажиллагаанд Монгол улсын идэвхи оролцоог эрс нэмэгдүүлэх, гадаадын монгол судлалыг хөхиүлэн дэмжих, монгол судлаачдын шинэ үеийг бэлтгэх, монгол үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх бодит боломжийг бүрдүүлж эхэллээ.

“Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдсанаас хойшхи жил гаруйн хугацаанд монгол судлаачдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, гадаадын зарим судлаачдад сургалтын тэтгэлэг олгох, монгол судлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ болон төрөлжсөн номын сан байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, чухал ач холбогдолтой зарим төслийг санхүүжүүлэх, монгол судлалын үндэсний хөтөлбөрийн биелэлтийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн явуулах, олон улсын монгол судлалын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажилллагааг тодорхойлох чиглэлээр нилээд ажил хийгдэж эхэллээ. Мөн монгол судлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, эрдэм шинжилгээний сэтгүүл, мэдээллийн цувралууд гаргаж, гадаад, дотоодын монгол судлалын төвүүд болон монголч эрдэмтдэд түгээж эхлээд байна.

“Монгол судлалыг дэмжих сан байгуулах” тухай ерөнхийлөгчийн зарлигийг саяхан Улсын их хурлаас баталж, түүний бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны дүрэм журмыг удахгүй батламжилах гэж байгаа нь монгол судлалын үйл ажиллагааг бодьтойгоор эрчимжүүлэхэд чухал алхам болно.

Монгол судлалын төвүүд. ШУА-ийн монгол судлалын хүрээлэнгүүд, МУИС, МУБИС, СУИС-ийн бүрэлдэхүүний сургууль, төв, хүрээлэн болон монгол судлалыг дагнасан зарим байгууллагууд. /Хавсралт/

Монгол улсад монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа

явуулж байгаа байгууллагууд

Монгол судлал эрхлэх байгууллагын нэр Харъяалал Санхүүжилт Үйл ажилла-гааны чиглэл
1 Олон улсын монгол судлалын холбоо Бие даасан Улсын төсөв болон төсвийн гадуурхи орлого Олон улсын монгол судлал-ын үйл ажилла-гааг дэмжиж, зохьцуулах
2 Үндэсний монгол судлал-ын холбоо Бие даасан Улсын төсвөөс судалгаа
3 Хэл зохиолын хүрээлэн ШУА Улсын төсвөөс судалгаа
4 Түүхийн хүрээлэн ШУА Улсын төсвөөс судалгаа
5 Археологийн хүрээлэн ШУА Улсын төсвөөс судалгаа
6 Философи, социологи эрхийн хүрээлэн ШУА Улсын төсвөөс судалгаа
7 Нүүдлийн соёл иргэншилсудлалын хүрээлэн Бие даасан Улсын төсвөөс судалгаа
8 Цэргийн эрдэм шинжил-  гээний гээний төв БХИС БХИС-ийн төсвөөс судалгаа
9 Соёл, урлаг судлалын хүрээлэн СУИС СУИС-ийн төсвөөс судалгаа
10 Монгол судлалын хүрээ-лэн МУИС МУИС-ийн төсвөөс судалгаа
11 Монгол хэл, соёлын сургууль МУИС МУИС-ийн төсвөөс сургалт, судалгаа
12 Нийгмийн шинжлэх ухааны сургууль МУИС МУИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
13 Хууль зүйн сургууль МУИС МУИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
14 Олон улсын харилцааны сургууль МУИС МУИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
15 Монгол хэл, утга зохио-лын тэнхим МУИС МУИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
16 Монгол судлалын сур-гууль МУБИС МУБИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
17 Түүх, нийгмийн ухааны сургууль МУБИС МУБИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
18 Нийгмийн технологийн сургууль ШУТИС ШУТИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
19 Монгол судлалын төв ХУИС Хувийн өмчөөс сургалт,судалгаа
20 Монгол хэл, уран зохиолын тэнхим Ховд ИС Ховд ИС-ийн төсвөөс сургалт,судалгаа
21 Монгол судлалын төв УБИС (БНСУ) Хувийн өмчөөс сургалт,судалгаа
22 “Чингис хаан” дээд сургууль ЧХДС Хувийн өмчөөс сургалт,судалгаа
23 Монгол хэлний тэнхим ХИДС Хувийн өмчөөс сургалт,судалгаа
24 Антоон Мостаэрт Монгол судлалын төв CICM(Олон улсын хүмүүнлэгийн байгууллага) Гадаад хөрөнгө оруулалтаар судалгаа
25 Америкийн монгол  судлалын төв АНУ-ын Боловсролын яам Гадаад хөрөнгө оруулалтаар судалгаа
             

Монгол судлалын сэтгүүл, цувралууд ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Философи, эрхийн хүрээлэн, МУИС, МУБИС-ын бүрэлдэхүүний сургуулиуд, Антоон Мостаэрт Монгол судлалын төв зэрэг байгууллагаас нийтдээ 30 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл нийтлүүлж байна.  /Хавсралт/

Монгол улсад монгол судлалын чиглэлээр гардаг сэтгүүл, цувралууд

  1. ”Аcta Mongolica” (МУИС МСХ)
  2. ”Аltaica” (ШУА ХЗХ)
  3. ”Моngolica” (ОУМСХ)
  4. ”Studia Mongolica” (ШУА ХЗХ)
  5. ”Studia Historica”, (ШУА ТХ)
  6. “Monumenta Historica” (ШУА ТХ)
  7. “Historia Mongolorum” (МУБИС ТНУС)
  8. “Угсаатны судлал” (ШУА ТХ)
  9. ”Хэл зохиол судлал” (ШУА ХЗХ)

10.  “Философи, эрхзүйн судлал” (ШУА ФСЭХ)

11.  “Эрдмийн ертөнц” (ШУА ФСЭХ)

12.  ”Аман зохиол судлал” (ШУА ХЗХ)

13.  ”Монгол судлал” (МУИС МХСС)

14.  “Эрдэм шинжилгээний бичиг” (МУИС НШУС)

15.  “Олон улсын харилцаа” (МУИС ОУХС)

16.  “Хэл бичиг, утга зохиол” (МУИС УБИС)

17.  “Эрхзүй” (МУИС ХЗС)

18.  “Шинэ зуун” (МУИС УБИС)

19.  ”Монгол судлалын чуулга” (МУБИС МСС),

20.  ”Монгол судлалын мэдээлэл” (ОУМСХ)

21.  ”Монгол хэл бичиг” (Төрийн хэлний зөвлөл)

22.  ”Монгол хэл шинжлэл” МУБИС

23.  ”Нэр томьёо судлал” (ШУА ХЗХ)

24.  ”Оюуны хэлхээ” (АММСТ)

25.  ”Үндэсний монгол судлал” (ҮМСХ)

26.  “Чингис хаан судлал” (Чингис хаан дээд сургууль)

27.  “Эрдэм шинжилгээний бичиг”  (ЧХДС)

28.  “Боржигон судлал” (ЧХДС)

29.  “Торгууд судлал” (ЧХДС)

30.  “Цаатан судлал” (ЧХДС)

31.  “Bibliotheca Oiratica” (Тод номын гэрэл төв)

32.  “Mongolica Ulaanbaatarinsia” (УБИС) /БНСУ/

Эрдэм шинжилгээний хурал.  Олон улсын монголч эрдэмтдийн их хурлаас гадна монгол хэл, түүх, соёлын холбогдолтой олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг жил бүр зохион байгуулж байна. Энд жишээ болгож зөвхөн 2012-2013 онд дотооддоо зохион байгуулсан дотоодын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурлын тухай мэдээллийг хавсаргав.

Гадаадын монгол судлал. ХХ зууны тэргүүн хагаст Финланд, Орос, Герман, Польш, Францын эрдэмтэд монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, сурвалж бичиг, аман зохиолын талаар олон томоохон бүтээл туурвижээ. Энэ үед Ленинград, Берлин, Парис монгол судлалын гол төв нь болж байв.

ХХ зууны дунд үеэс эхлэн өрнөдийн олон оронд монголыг судлах сонирхол эрс нэмэгджээ. Зөвхөн Америкийн Нэгдсэн Улсаар  жишээ болгож дурдвал, 1936 онд Калифорни их сургуульд, 1946 онд Харвард их сургуульд, 1949 онд Вашингтон их сургуульд, 1951 онд Жон Хопкинз их сургуульд, 1963 онд Индиана их сургуульд, 1970 онд Баруун Вашингтоны их сургуульд монгол судлалын төвүүд тус тус нээгдэн ажилласанаас гадна Yale, Чикаго, Висконсин, Колумбиа, Бригам Ян их сургуульд монгол судлалын бүтээлүүд гарч байв. Түүнчлэн Англи, Франц, Финланд, Герман, Унгар, Польш, Чехословак, Болгар, Румын, Швед, Австралийн их сургуулиудад монгол судлалын их, бага төвүүд нээгдэн ажиллаж эхэлсэн байна. Азийн орнуудын хувьд гэвэл, 1912 онд Токиод, 1920 онд Осакад монгол хэлний анги нээгдсэн бөгөөд тэдгээр нь өдгөө японы монгол судлалын гол төв болж байна. Хожим Киото, Хитоцубаши, Васеда, Хоккайдо, Тохоку их сургуулиудад монгол судлалын сургалт, судалгааны ажил эрчимтэй хөгжсөн байна. 1950-иад оноос Бээжин их сургууль, Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн дээд сургуульд монгол судлал эхлэн хөгжиж, Монгол улсаас нэртэй эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулж байв. 1990-ээд оны эхээр Солонгосын Данкүк их сургуульд монгол хэлний анги нээгдсэн нь эдүгээ тус улс дахь монгол судлалын гол төв болсон байна. Түүнчлэн Түрк, Иран, Израйл, Тайваны зарим их сургууль, судалгааны хүрээлэнд монгол судлалын сайн бүтээлүүд гарч байна.

Монгол судлалын томоохон төвүүд. Эдүгээ дэлхийн хорь гаруй орны 50 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд олон зуун эрдэмтэд монгол судлалын сургалт, судалгааны ажил явуулж байна.  Тэдгээрийн дотроос Америкийн Индиана их сургууль, Английн Кэмбриж их сургууль,  Францын Сорбонны их сургууль, Унгарын Өтвөш Лоранд их сургууль, Чехийн Карлын их сургууль Японы Токиогийн Гадаад Судлалын их сургууль, Хятадын Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Солонгосын Данкүүк их сургууль идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол судлалын сэтгүүл, цувралууд

Дорно дахины судлалын чиглэлээр урьд гарч байсан сэтгүүлүүдийн ихэнхи нь үргэлжлэн гарч байгаагаас гадна ХХ зууны дунд үеэс эхлэн Франц, Герман, Англи, Холланд, Америк, Унгар, Польш, Орос, Япон, Солонгос, Энэдхэг, Хятад зэрэг оронд дорнодахины судлалын дөч орчим сэтгүүл шинээр гарсаны дотор бараг тал хувь нь  гагцхүү монгол судлалд зориулагдсан байна. /Хавсралт/  Хэдий тийм боловч сүүлийн хориод жилийн хугацаанд өрнийн орнуудад гардаг дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд монголын судлалын өгүүлэл, материал гарах нь нэн хязгаарлагдмал болжээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлууд.  Таван жил тутамд Улаанбаатар хотноо зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит их хурал нь монгол судлалын хамгийн том хурал бөгөөд түүний чөлөөнд гадаадын монгол судлалын төвүүдээс янз бүрийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Өрнөдийн орнуудын хувьд гэвэл, Америкийн Индианы их сургууль, Бонн их сургууль, Будапештийн их сургууль, Сорбонны их сургуулиас эрхлэн монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг удаа дараа зохион байгуулж байсан билээ.

Мөн Японы Монгол судлалын холбоо, Солонгосын Монгол судлалын нийгэмлэг жил тутам хоёр удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Түүнээс гадна Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн цөөнх үндэстний хэл соёл судлах газар, Бээжингийн Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн ээлж ээлжээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирлээ.

Гадаад орнууд дахь монгол судлалын төвүүд

Aмерик: Department of Central Eurasian Studies, Indiana University,

Bloomington

Mongolia Society (Bloomington)

Англи: School of Oriental and African Studies, London University

Mongolia and Inner Asia Studies Unit, Cambridge University

Anglo-Mongolia Society

Франц: Centre d’études mongoles et siberiennes, University of Paris  Mongolian language department, National Institute of Oriental

Languages, Paris

Унгар: Institute of Ethnology, Hungarian Academy of Sciences, Budapest

Department of Inner Asian Studies, Eötvös Lorand University,

Budapest

Department of Altaic Studies, University Szeged, Szeged

Чех: Seminar of Mongolian studies, Institute of South and Central Asia,

Charles University in Prague

ОХУ: Институт востоковедения, РAH, Москва

Институт востоковедения Санкт-Петербургский филиал, РАН,

Санкт-Петербург

Институт восточных рукописей, РАН, Санкт-Петербург

Российский государственный гуманитарный университет,

Москва

Институт монголоведения, буддологоии и тибетологии, СО

РАН, Улан-Удэ

Научный центр монголоведных и алтаистических исследо-

ваний, Калмыцкий Государственный Университет,

Элиста

Центр монголоведных исследований, Бурятский государст-

венный университет, Улан-Удэ

Сектор Монголоведения, Тувинский гуманитарного института

Калмыцкий Государственный Университет, Элиста

Финланд: Department of Asian and African Studies, Helsinki University

Польш: Faculty of Oriental Studies, University of  Warsaw

Япон: Tokyo University of Foreign Studies, Tokyo

Institute of Asian and African language and Culture, Tokyo

Institute of Foreign Studies, Osaka University, Osaka

Centre for Northeast Asian Studies, Tohoku University, Sendai

Хятад: Монгол судлалын төв, Бээжин их сургууль

Монгол хэл, утга зохиолын тэнхим, Төвийн үндэстнүүдийн их

сургууль, Бээжин

Угсаатны хэл, соёл судлах хүрээлэн, Хятадын нийгмийн

шинжлэх ухааны академи, Бээжин

Монгол хэл, утга зохиолын тэнхим, Баруун хойд үндэстнүү-

дийн их сургууль, Ланжоу

Монгол судлалын төв, Өвөр Монголын их сургууль, Хөххот

Монгол судлалын сургууль, Өвөр Монголын Багшийн их

Сургууль, Хөххот

Монгол Судлалын дээд сургууль, Өвөр Монголын Үндэсний

их сургууль, Тунляо

Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Хөххот

Солонгос: Department of Mongolian Studies, Dankook University, Cheonan

Korean Association for Mongolian Studies, Seoul

Faculty of East Asian Languages, Hankook University, Seoul

Австрали: Center for Mongolian Studies, Australian National University,

Canberra

Дээр дурдсан төвүүдээс гадна Америкийн Висконсин их сургууль, Бригам Ян их сургууль, Аризона их сургууль, Колумби их сургууль, Лондон их сургууль, Берлин дэх Хүмболд их сургууль, Израйлийн Йерусалем их сургууль, Шведийн Стокольм их сургууль, Лүнд их сургууль, Канадын Торонто их сургууль, Швейцарын Берн их сургууль, Австрийн нийгмийн антропологийн хүрээлэн, Түркийн Истанбул их сургууль, Энэдхэгийн Неру их сургууль, Индира Гандийн нэрэмжит урлаг судлалын үндэсний төв, Японы Хоккайдо их сургууль, Токиогийн Ази их сургууль, Гакүгэй их сургууль, Обеpлин их сургууль, Осака хотын угсаатан судлалын музей, Киото их сургууль, Отани их сургууль, Кюшү их сургууль, Солонгосын Санжи их сургууль, Сеул их сургууль, Тайваны Шинжлэх ухааны академийн хэл шинжлэлийн хүрээлэн зэрэг олон газар монгол судлаач эрдэмтэд ажиллаж байна. Хэдийгээр монгол судлалын бие даасан төв байхгүй биш ч гэсэн монгол судлалын томоохон бүтээлүүд гаргаж байгаа тэдгээр сургалт, судалгааны төвүүдийг монгол судлалд хамааруулахгүй байх аргагүй юм.

Сүүлд засварласанЛхагва, 24 2-р сар 2016 02:42

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ