Menu

“МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийг гар утаснаасаа ашиглах боломжтой боллоо Онцлох

“МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийг гар утаснаасаа ашиглах боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид 60,000 гаруй толгой үг, 80,000 гаруй холбоо үг бүхий  “Монгол хэлний их тайлбар толь”-ийг нэг жилийн хугацаанд бүтээн бэлэн болгоод байгаа билээ. 

 

Харин өнөөдөр уг толийн гap утасны хувилбарыг танилцууллаа. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

"Монгол хэлний их тайлбар толь”-ийн rap утасны хувилбар нь Андройд болон iOS үйлдлийн системд зориулсан хоёр хувилбартай бөгөөд өнөөдөр танилцуулж байгаа нь Андройд үйлдлийн системд зориулсан хувилбар нь юм. iOS үйлдлийн системд зориулсан хувилбарын эрхийг авахаар Арр store-т хандсан бөгөөд 14 хоногийн дараа олон нийтэд хүргэх болно гэдгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Пүрэвсүрэн өгүүлсэн.

Хэрэглэгчид өнөөдрөөс эхлэн Андройд үйлдлийн систем болон таблет-д зориулсан хувилбарыг нь татан авч ашиглаж болох юм байна. Гар утасны хувилбарыг татаж авснаар энэхүү толийг хэрэглэн сонирхсон үгийнхээ тайлбар, утга зохиолын хэлний болон нутгийн аялгууны жишээ, уламжлалт Монгол бичгийн бичлэгийг үзэх, дуудлагыг нь цахим орчинд сонсох боломжтой аж. 

Дашрамд дурдахад 4.4 хувилбараас дээш үзүүлэлттэй гap утсанд Монгол бичгийг таних юм байна.

Мөн Та тольд шинэ үг, нэр томьёо нэмж, үгийн тайлбарыг дэлгэрүүлэх, зураг оруулахыг хүсвэл www.монголтоль.мон, mongoltoli.mn хаягт хандаж болно.

 

 

Сүүлд засварласанЛхагва, 24 2-р сар 2016 02:37

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ