Menu

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс”-ны эх бичгийн цогц судалгааг 22 дэвтэр буюу 9 ботиор нийтлүүллээ.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс”-ны эх бичгийн цогц судалгааг 22 дэвтэр буюу 9 ботиор нийтлүүллээ.

Энэхүү дурсгал нь Энх-Амгалангийн 10 дугаар он (1671)-оос Тэнгэрийн тэтгэсний 8 дугаар он (1743)-ы хооронд хамаарах албан баримт бичгийг эмхэлсэн данс дэвтэр бөгөөд эдүгээ Бээжин дэх БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архивын газарт хадгалагдаж байна. Бүгд 113 дэвтэр, үүнд манжаар 1742, монгол бичгээр 1512, төвөдийн шар үсгээр 9, тод үсгээр 41, хятадаар 3, нийт 3332 баримтыг багтаажээ.

2006 онд БНХАУ-ын Түүхийн нэгдүгээр архив, ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургууль хамтарч “Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс" хэмээх Манжийн үеийн Монголын түүхэнд холбогдох эл чухал хэрэглэгдэхүүнийг цахим бараар, 22 ботиор хэвлэсэн байна. Уг дурсгал дахь баримтууд нь Ар Монгол Чингийн эрхшээлд автахаас өмнөх ба дараахан үеийн Монгол, Манж, Төвөдийн харилцаа, түүхэн нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлах түүхийн чухаг баримт болохоор үл барам 17 дугаар зууны үеийн монгол хэлний онцлог хийгээд Чингийн үеийн монгол албан бичгийн уламжлалыг судлах онцгой хэрэглэгдэхүүн юм.

Уг судалгааг МУИС-ийн дэмжлэгээр Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн профессор М.Баярсайхан, Т.Отгонтуул нарын удирдсан судлаачдын баг гүйцэтгэсэн болой.

Монгол судлалын сонгодог чиглэлийн нэг хэсэг нь монголын түүх, соёлд холбогдох монгол, манж, төвд, хятад, араб-перс хэлээрх эх сурвалжийн судалгаа билээ.

Сүүлд засварласанПүрэв, 24 8-р сар 2017 12:25

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ