Menu

Д.Заяабаатар: Монгол хэлний зөв бичих дүрмийн ойлгомжгүй асуудлууд удахгүй төгсгөл болно

Д.Заяабаатар: Монгол хэлний зөв бичих дүрмийн ойлгомжгүй асуудлууд удахгүй төгсгөл болно

Монгол судлалын хүрээлэнгээс олон нийтийн эх хэлний боловсролын талаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн танхимд өнөөдөр зохион байгууллаа. 

 Хурлын үеэр “Нийтээр эзэмших монгол хэл” ном болон www.mongolkhel.mn цахим хуудсыг албан ёсоор танилцууллаа.

 

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар “Эрдэмтэн судлаачид зөв бичих дүрмийн өөр өөрсдийн гэсэн тусдаа хандлагатай байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд байна.

Үүнийг нэг мөр болгохын тулд бүх салбарын эрдэмтэн судлаачид цуглаж, өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол үр дүнд эрдэмтэн судлаачид өөр өөр зүйл яриад байдаг биш, нэгдмэл ойлголтод хүрэх юм.

Үүний зэрэгцээгээр олон нийтэд бүрэн нээлттэй www.mongolkhel.mn цахим хуудас болон “Нийтээр эзэмших монгол хэл” гэх гарын авлагыг танилцуулж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ бол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа зөв бичих дүрэм, зөв найруулах зүйн талаар мэдлэг олгох гарын авлага юм.

Цахим хуудсын хувьд олон нийтэд бүрэн нээлттэй. Хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлж, эх хэлнийхээ талаар ямар нэг лавлах зүйл байвал цахим хуудсанд хандаж, ашиглах боломжтой. Нөгөө талаар эрдэмтэн судлаачидтай шууд амьд харилцаа үүсгэх боломжтой.

Мөн Монгол даяар мөрдөх монгол кирилл бичгийн зөв бичих зүйн журамласан толь гаргахаар БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Тэгэхээр тун удахгүй зөв бичих дүрмийн ойлгомжгүй асуудлууд төгсгөл болно” гэв.

www.mongolkhel.mn цахим хуудас нь Монгол хэлний хэрэглээний суурь дүрмийг олон нийтэд таниулах, сүүлийн үед гарч буй сөрөг хандлагыг засан залруулах, эрдэмтэн судлаачдын үзэл бодлыг түгээх, монгол хэлний лавлах хэрэглэгдэхүүнийг нэг дороос үзэж, ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Сүүлд засварласанПүрэв, 24 8-р сар 2017 11:08

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ