Menu
Жавхлан

Жавхлан

Вэб сайт URL:

Олон Улсын Алтай Судлалын хурал /SIAC/ болж байна

2017 оны 7 сарын 13-аас 7 сарын 16-ны өдрүүдэд Олон Улсын Алтай Судлалын хурал /The 13th Seoul International Altaistic Conference/  Улаанбаатар хотноо хуралдаж байна.  Монгол Судлалын Үндэсний зөвлөл, МУИС-Монгол Судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй тус хурлыг Солонгосын Алтай Судлалын Нийгэмлэг, МУИС, Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим, ШУА-Хэл Зохиолын Хүрээлэн,  Сөүлийн Их Сургууль Алтай судлалын хүрээлэн, МУБИС Монгол судлалын сургуулиуд хамтран зохион байгуулж байна. Ази, Европын 10 орны 50 орчим эрдэмтэн судлаачид 5 салбараар хуралдан, эрдэм мэдлэгээ хуваалцаж байна.   

 

Монгол судлал төслийн зар

МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭРХ ШИНЭЛЭГ, ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 05 дүгээр сарын 24-ны 08:30-16.00 цаг.

Хүлээн авах газар: БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар, 503 тоот. Утас: 260325.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Их эрдэмтдийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олноос нэр дэвшүүлэх ба холбогдох материалыг бүрдүүлэн 2016 оны 04 дугаар сарын 28-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлнэ үү.

Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмжит шагналыг олгодог: Үүнд:

Монгол судлалын асуудлаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ