Menu

БИЧЛЭГ:Академич Б. Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 боть номын нээлт боллоо

БИЧЛЭГ:Академич Б. Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 9 боть номын нээлт боллоо

Монголын түүх, хэл, соёл, нийгэм, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Монгол судлалын үндэсний зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол судлалын шилдэг өв цувралыг бий болгохоор тусгагдсаны дагуу тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ онд их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа учир тус цувралын тэргүүн дугаарыг түүний бүтээлийн чуулганаар эхлүүлсэн байна.

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган нь Бямбын Ринчений судлагааны ажлыг бүрэн хамруулж, монгол судлалын хамрах хүрээгээр нь зүйлчлэн хэвлүүлж байгаагаараа онцлогтой. Бүтээлийн чуулганыг эмхэтгэн хэвлүүлэх ажлыг академичийн намтар, судалгааны үзэл баримтлалыг судлах, бүтээлийг нь эмхэтгэж хэвлүүлэх ажлыг Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэлбичгийн ухааны доктор Б.Пүрэвжаваар ахлуулсан судлаачдын баг хийж гүйцэтгэжээ.

Цаашид Монгол судлалын шилдэг өв цувралаар дэлхийн монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэх ба тодорхой шалгуурыг үндэслэж, нийтийн хүртээл болгох юм. Тус цуврал нь монгол судлалын бүтээлүүдэд чанарын дэвшил гаргах зорилготой. Ирэх онд академич Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Х.Пэрлээ нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэхээр төлөвлөсөн байна.

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 09:17

Медиа

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ