Menu

Монгол судлал төслийн зар

МОНГОЛ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭРХ ШИНЭЛЭГ, ОРЧИН ҮЕИЙН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу төслийн баримт бичгээ боловсруулан сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 05 дүгээр сарын 24-ны 08:30-16.00 цаг.

Хүлээн авах газар: БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар, 503 тоот. Утас: 260325.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Дэлгэрэнгүй...

Монголын нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурал

Монголын нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан "Монголын археологи-2015" хэвлэлийн бага хурлыг 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Зууны мэдээ сонины "Үндэсний мэдээллийн төв"-д зохион байгуулна.

Тус хурлаар Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс зохион байгуулсан 32 экспедицийн үр дүн, олдворуудын талаар мэдээлэл хийх юм. Мөн удахгүй болох археологийн үнэт олдворуудын үзэсгэлэнгийн талаар шинэ мэдээ, мэдээлэл өгнө. Та бүхнийг хүрэлцэн ирж сурвалжлахыг урьж байна

 

Дэлгэрэнгүй...

Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Их эрдэмтдийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олноос нэр дэвшүүлэх ба холбогдох материалыг бүрдүүлэн 2016 оны 04 дугаар сарын 28-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлнэ үү.

Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмжит шагналыг олгодог: Үүнд:

Дэлгэрэнгүй...

Ажлын санал хүлээн авах тухай

Монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, монгол судлалыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд 2016 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажил, зохион байгуулах хурлын санал хүлээн авна. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 1 дүгээр сарын 19-ны 12.00 цаг.

Хүлээн авах газар: БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар, 503 тоот. Утас: 260325.

Дэлгэрэнгүй...

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно

МУБИС, НХУС-ийн Монгол судлалын төв нь Монгол улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хуралд Унгарын Монгол судлалын төвийн монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавьж оролцоно.

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ