Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно
- Нийтэлсэн Administrator
- Сэтгэгдэл алга!
- Фонтын хэмжээ Үсгийн хэмжээг бууруулах Үсгийн хэмжээг нэмэгдүүлэх

МУБИС, НХУС-ийн Монгол судлалын төв нь Монгол улс, Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Унгарын нэрт монголч эрдэмтэн Хар Дорж (Кара Дьёрдь)-ийн мэндэлсний 80 насны ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Унгар улсын ЭСЯ, Унгарын Монгол судлалын төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Хуралд Унгарын Монгол судлалын төвийн монголч эрдэмтэд, МУБИС-ийн Монгол судлалын төв, Түүхийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэд илтгэл тавьж оролцоно.
Мөн ОУ-ын Монгол судлалын холбоо, Монголын Үндэсний номын сан, БСШУЯ-ны Монгол судлалын хөтөлбөрийн алба, Унгарт сурч, багшилж байсан болон Хар Дорж багшийн шавь нар, хамтран зүтгэгсэд дэмжиж оролцоно.
Хурлын үеэр Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөг болон зарим эрдэмтдийн хувийн номын сангийн номоор “Нэрт эрдэмтэн Хар Дорж болон Унгарын монголч эрдэмтдийн бүтээлээс” үзэсгэлэн гаргана.
Монголын түүх, хэл соёл, монгол судлалыг сонирхогч, дэмжигч хэн бүхнийг тус хуралд морилон ирэхийг урьж байна. Бага хурал 2015 оны 10 сарын 24-ний өдрийн 10.00 цагт МУБИС-ийн Төв байр, 207 тоотод болно.
Сүүлийн Administrator
- 2018 оны 7 сард зохион байгуулагдах "МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ" олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн, судлаач та бүхнийг урьж байна.
- Залуу судлаачдыг монгол судлалд татан оруулах хэрэгтэй
- ”Монгол судлалын өнөөгийн байдал, хэтийн төлөв , асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
- "Монголын археологи-2017" эрдэм шинжилгээний хурал
- СОЁМБО СУДЛАЛ: ОЮУН СЭТГЭЛГЭЭ, БИЧИГ СОЁЛ