Menu

Монгол судлал улам идэвхжинэ

Монгол судлал улам идэвхжинэ

ХБНГУ-ын Фридрих Вилгельмын нэрэмжит Боннын Их Сургуулийн Дорно дахин, Азийн судлалын Хүрээлэнгээс санаачлан “Мongolistik: Perspektiven akademischer Kooperation” олон улсын хурлыг 2015 оны 4 дүгээр сарын 9, 10-нд Бонн хотноо зохион байгууллаа. 

Хурлыг Германы Эрдмийн солилцооны алба буюу ДААД, болон Mongolei Zentrum ивээн тэтгэлээ.  

 

Олон Улсын хуралд ХБНГУ-ын талаас Боннын Их Сургуулийн ректор про. Жүргэн Форман, ДААД-ын Стратеги, хамтын ажиллагаа хариуцсан захирал д-р Клаус Бирк, Монгол судлалын салбарын профессор Инес Штолпе, хүндэт проф. Клаус Загастер, Бонны Их Сургуулийн Дорно дахин, Азийн судлалын Хүрээлэнгийн захирал проф. Степан Конерман нар оролцож Бонны Их Сургуулийн Монгол судлалын одоогийн байдал, болон цаашид хэрхэн хөгжүүлэх талаар үг хэлж, илтгэл тавьлаа.

Монголын талаас БСШУЯ-ны Шинжлэх Ухаан, Технологийн Газрын дарга Ж.Даваасамбуу, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Галбаатар, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Захирал Ж.Бат-Ирээдүй, Монгол Улсын элчин сайд Д.Болор, нар оролцож Монгол Германы монгол судлалын өнөөгийн байдал, төр засгаас явуулж байгаа бодлого, цаашдын хандлага, хамтран ажиллах талаар санал солилцов.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн Захирал Ж.Бат-Ирээдүй тус хуралд МУИС-ийн өөрчлөлт шинэчлэл, өнөөгийн байдал, монгол судлалаар Германы их сургуулиудтай хамтран ажиллах боломжийн талаар “Current state of the National University of  Mongolia and opportunites of cooperation in Mongolian studies” илтгэл хэлэлцүүллээ.

Энэ арга хэмжээ нь ХБНГУ-ын монгол судлалын төвтэй бүх их сургуулиуд болон герман хэлтэн орнуудын ахмад, дунд, залуу үеийн монгол судлаачид, ХБНГУ-д монгол судлалын чиглэлээр суралцаж байгаа монголын болон бусад орнуудын залуу үеийн төлөөлөгчид, судлаачид оролцсон өргөн хүрээнд зохион байгуулсан хурал болж, Бонны ИС-ийн проф. Д-р Инэс Штолп, зочин профессор д-р С.Алимаа, Мюнхэний Их Сургуулийн проф. Ханс Ван Эсс, Хумбольдтын ИС-ийн монгол судлалын салбарын эрхлэгч, д-р А.Ганчимэг, Лейпцигийн ИС-ийн д-р Клаус Коппе, Берний ИС-ийн проф. Каренина Колмар Пауленз, Бонны ИС-ийн Улс төр, соёлын харилцааны хэлтэсийн дарга д-р Анна-Каттирна Хорнидж, Гөттингөний ИС-ийн д-р Жоханесс Рекэл нар өөрсдийн хариуцаж байгаа салбар бүрийн үйл ажиллагаа, онцлог, ирээдүйн талаар талаар танилцуулсан илтгэлийг өргөн хэмжээнд хэлэлцүүллээ. 

Мөн хоёр дахь өдөр нь “Mongolei Zentrum”-д монгол судлалаар хамтран ажиллах талаар их сургуулиудын хамтарсан “Workshop” болж ойрын хугацаанд монгол судлалаар хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, герман хэлтэн орнуудын монгол судлаачдын нийгэмлэг байгуулах, германы монгол судлалын төв бүхий нэг их сургууль болон монголын их дээд сургуулиудтай хамтарсан монгол судлалын зуны сургууль зохион байгуулах, герман хэлтэнд зориулсан орчин үеийн сурах бичиг зохиох зэрэг олон сайхан санал гарч хамтран зохион байгуулахаар тогтлоо. 

Ийнхүү Герман болон герман хэлтэн орнуудын монгол судлалын салбарынхныг өргөнөөр хамарсан анхны олон улсын хурал амжилттай болж зөвхөн Герман Улсдаа төдийгүй Монгол Улстай өргөн хүрээгээр хамтран ажиллах талаар нэг дор цуглан нүүр тулан ярилцсан, үр дүнтэй хурал боллоо хэмээн хуралд оролцогсод нэг дуугаар дэмжин хүлээн зөвшөөрлөө. 

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 07:43

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ