Menu

Унгарт монгол судлалын төв нээгдлээ

Унгарт монгол судлалын төв нээгдлээ

БНУУ-ын Өтвөш Лорандын нэрэмжит Эрдэмийн Их Сургууль (ЭЛТЭ)-д Монгол судлалын шинэ төв байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ улсад албан айлчлал хийх явцдаа тус их сургуульд зочилж Монгол судлалын төвийг нээж, 15,000 евроны тоног төхөөрөмж, ном судар бэлэглэсэн байна. Тэрбээр тус их сургуулийн ректор Мэзей Барна, Хүмүүнлигийн Ухааны Факультетийн декан д-р Дэжө Тамаш нарын хамт монгол судлалын төлөө идэвхитэй ажиллаж байгаа профессор Бирталан Агнэш, Шаркози Алисе, Силади Жолт, Биро Ёжэф, Авар Акош нарт Монгол Улсын Төрийн шагнал "Алтан гадас" одон хүртээсэн байна. Тус их сургууль 1635 онд байгуулагдсан бөгөөд таван том факультеттай, 30 мянга гаруй оюутан, 1200 гаруй багштай тус улсын томоохон их сургуулийн нэг юм.

Унгарын монгол судлал бол европт төдийгүй дэлхийд нэртэй төв билээ. Энэ их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим нь Унгар улсын хэмжээнд монгол хэл, түүх, соёлтой холбоотой бүх салбарыг багтаасан судалгаа, шинжилгээ, боловсрол болон "монголч судлаач" мэргэжлийн диплом олгодог дээд боловсролын ганц нэгж юм.

1871–1873 онд Унгар улсын эрдэмтэн Балинт Габор Халимаг ба Их хүрээ зэрэг газар нутгаар зорчин явж, монгол ардын дуу, яриа, үлгэр, зүйр цэцэн үг, оньсого зэргийг сурвалжлан цуглуулж, хэвлэлд бэлтгэж байсан явдал бол Унгарын монгол судлалд эхлэл болсон байна. 20 дугаар зууны тэргүүн хагсаас Унгар улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн Лигэти Лаёш Будапештийн их сургуульд монгол хэл соёлын үндсэн (major) ангийг нээх, Унгарын Шинжлэх Ухааны Академийн номын санд монгол гар бичмэл, дармал бичигт ном судрын сан хөмрөг бий болгох, "Монголын нууц товчоо", "Алтан товч" гэх зэрэг монгол эртний сурвалж бичгийг судлах зэргээр монгол судлалын судалгааг эхлүүлж байжээ. Академич Лигэти Лаёш бол дэлхийн монгол судлалд зохих хувь нэмрээ оруулсан алдарт монголч эрдэмтэн билээ. Түүний эрдмийн шавь нар нэрт монголч эрдэмтэн Көхалми Каталин, Кара Дьөрдь (Хар Дорж), Рона-Таш Андраш, Шаркөзи Ализ, Бирталан Агнэш нарын зэрэг эрдэмтэд монгол судлалын (монгол хэл бичиг, түүх, соёлын) судалгаагаараа дэлхийн монгол судлалд үнэт хувь нэмрээ оруулсаар буй эрдэмтэд юм. Эдгээр монголч эрдэмтэн нарын залгамж үе болсон залуу монголч эрдэмтэд олноороо төрөн гарч байна. 21 дүгээр зуун гарсаар Унгар улс дахь монгол судлал улмаар өргөжиж, судалгаа шинжилгээний хүрээ хэмжээ тэлсээр байна. Жишээлбэл: хэл бичгийн ухаан, түүхийн ухаан, соёл судлал, угсаатны зүй гэх зэрэг салбар ухаанаар залуу монголч эрдэмтэд шинээр төрлөө. Тэдний судалгааны сэдвүүд нь монгол судлалын маш сонирхолтой өвөрмөц хэсгийг хамарч байгаа юм.

Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит Их Сургуулийн (ELTE) Монгол ба Төв Ази Судлалын Тэнхимээс монгол судлалын чухал сэдвүүдээр олон улсын эрдэм шинжилгээны хурал зохион байгуулж, өөрийн эрдэм шинжилгээний туршлагаа олон улсын эрдэмтэдтэй солилцож байна. Одоо л тэнхимд монгол судлалын сургалт судалгаа хослож, профессор Бирталан Агнэш, доктор Балог Матяаш, монгол хэлний зочин багш доктор Д. Бадамдорж нар ажиллаж, хорь гаруй оюутан, магистрант, докторант суралцаж, монгол хэл соёлыг судлаж байна. Энэ тэнхимийн санаачлагаар Монгол судлалын төв байгуулж байгаа нь Унгар улс дахь монгол судлал өргөжиж буй хэрэг юм. Та бүхэнд их амжилт хүсье.

 

Сүүлд засварласанБямба, 28 11-р сар 2015 07:51

Сэтгэгдэл үлдээх

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.

Буцах
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ