Menu

"Монголын археологи-2017" эрдэм шинжилгээний хурал

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 2 дугаар сарын 1-нд 09.00 цагаас МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд зохион байгуулж байна.

Монгол улсын “Соёлын өвийг хамгаалах хууль”, “Монгол улсын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журам” болон бусад холбогдох хууль журмын хүрээнд БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгээний хурал 2011 оноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж ирсэн билээ.

Түүнчлэн оролцогч байгууллагаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатарын Их сургууль, Монголын Үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Ховд Их сургууль, Хэнтий аймгийн музей, Дорноговь аймгийн музей зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүлнэ.

Тухайлбал, Түүх, археологийн хүрээлэн 44, Улаанбаатарын Их сургууль 13, Соёлын өвийн үндэсний төв 10, ШУТИС 9, МУИС 8, Монголын Үндэсний Музей 7, Ховд Их сургууль 3, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2, Орон нутаг судлах музей 3, ШУА-ийн харьяа хүрээлэнгээс 3 судлаачид, АНУ-ын 20, БНСУ-ын 15, Япон улсын 15, ОХУ-ын 13, ХБНГУ-ын 6, Казахстаны 6, БНХАУ-ын 5, Францын 5, Монакогийн 2, Канадын 1 судлаачдын хамтарсан илтгэлээр судалгааны шинэ үр дүнг танилцуулж байгаа нь Монголын археологийн шинжлэх ухааны цар хүрээ, хамтын ажиллагаа, хөгжлийг илтгэх нэгэн үзүүлэлт юм.

2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна.

Дэлгэрэнгүй...
Subscribe to this RSS feed
Info for bonus Review bet365 here.

МЭДЭЭЛЭЛ АВАХ

Нэр:
И-мэйл:

Төрийн байгууллага

Их сургууль

Судалгааны төвүүд

ТББ